2008-02-13 21:09:21
Өвчтэй зовлогоо чирч явахаас халшираад
Өөдгүй бодлуудаа тээж явахаас зүрхшээд
Өнгөт орчлогын түмэн сайхныг огоороод
Өр зүрхэндээ муу ёрыг ёрлоод.....
би муу хүн юм чинь.
Амь насаа егүүтгэх хилэнцэт сэтгэл төрөгдөхүй,
Ард үлдэх хэдээ өрөвдөх сэтгэл гээгдэхүй,
Аливаа сайн муугиын ялгаа агшин зуур арилахуй,
Амьдрал гэгчийн хоосон чанар танигдахуй
Өр зүрх нэгэнтээ л шимширнэ биз
Өнгөрсөн, одоо хоёр нэгэнтаа л жирэлзэнэ би
Өвдөлт харуусал хоёр нэг л удаа зэрэгцэнэ биз
Өнө мөнхийн харанхуй руу тэгээд нисэн одно биз
Бусниж үймсэн сэтгэлийг минь бурхан байлаа ч аварахгүй
Булингар суусан мэдрэлийг минь буг чөтгөр ч айлгахгүй
Буян нүгэл хоёр минь булшин дотроо л зодолдог
Буруу зөвийг минь тэнсэж бусдын толгой л эргүүтэг
Аяутгагч аяус тамын гал
Амь таслагч ороолон бугын хянгар
Авч одогч эрлэгийн эрээн цалам
Алхиж талхигч бирдийн сэрээ
Мэдрэлийг зулгаагч муу ёрын сүнсүүд
Сэтгэлийг зулгаагч амьд орчлон
Маанийн үсэгтэй хөх чулуун хөшөөн доор
Махан биеийг дуусган зулгаагч өт хорхой

Сэтгэгдэлүүд:
Ноомхон
Гуниггүй бас хөдлөн гарч болохгүй завсар байх юм
Гээгдэж үлдсэн болов уу гэмээр хазгайгаас
Гэнэ гэнэхэн бусдын ганирал хангинах юм
Хаанаас би юу олж ирвэл
Ханах цадахыг мэддэг болох бол оо
Хорвоо чиний эрээн нүүрэнд
Хүнийг энэрэхийн зураас ч алга уу...
Эвдэрч гүйцсэн сэтгэл
Энэлэх дуугаа хадаахад
Энхрийлж өрөвдөх нь олон ч
Эгшин хайрлаж уртасгадаг уу...
Муугаар хичнээн хэлэвч дүв дүлий орчлон
Муу биеэрээ өмхийрүүлэвч тэгширч тэнийх энхэл
Мартагдаж үеэ барах хоосонд сэтгэлийг чилээх юун
Манан ярагдаж гэрэл туснаа, итгэж найдаад сэргэ
Эс итгэхийн далайгаас танд шанага олдсон юм бол
Эм тэтгэхийн худгаас аяга олсоныгоо хуваалцаач
Эрхэм хойчын хүмүүсийн алга өөд нь харуулаад
Эрээн хорвоог муулж биш учирлаж өгөөч...
Яруу найрагч болдоггүй, төрдөгийм. Та угаасаа л яруу найрагч төрсөн. Өөрөөсөө зугтах он жилүүд чинь дуусахгүй байсааран байтал зулай бас яруу найрагч төрсөн бололтойм..
Сэтгэгдэл үлдээх: