Там руу нисмээр байна.
Энэ нэгэн хилэнцэт сэтгэл дотор
юу байгааг -
чи мэдэхгүй.
Эх - төгсгөл хоёр нь
хаа явааг
би өөрөө ч ойлгохгүй.
Ээдэж гашилсаны учрыг
амьдралаас хайлаа
олсонгүй ээ.
Эрхэт үгүй л
төөрөг заяа минь иймээр
зохиогдсон бололтой.
Үүлгэр дүүлгэр бодолдоо - үүрэглэх шахам гэлдэрсээр
гэнэт зог. туслаа
Үүлтэй ТНГР,
там хоёрын завсарт
би ирчихэж .
Үнэн худал хоёрын хооронд
нэг гишгэлт үлдэж.
Үхэл хүртэл бас нэг алхам байна
Хад чулууэн дундуур -
амьдрахын төлөө би өөрөө
зовж байж ухсан
Харанхуй гүн ангалын
хагар туссан ирмэг-
энэ л хэсэг дээр
Хатан зориг гарган,
Эсвэл тэнэглэн, гишгэж
зүрхэлбэл
Хараал идсэн хорвоогоос би
халин одож чадна
Мөлхөх заяатан би ингэж
шувуу шиг
ганц л удаа ниснэ!
Мөнхрөхгүй л юм чинь
ТНГР лүү биш там руу л
чулуу шиг одно
Мөхөс хүн төрөлхтөний эцсийн зогсоол
тэр л юм чинь
Мөдхөн.......... болоод
одоохон......... хоёрийн
ялгаа юун билэ.

Сэтгэгдэлүүд:

1. Т.Нипонь | 2008-03-04 15:40:38
Амьдрал үхлийн хооронд нэг алхам
Ахиад нэг л гишгэвэл нүдээ дахиад нээхгүй.
Архинд халамцсан үг минь сарны туяанд замхарч
Ариун хайрын билэгдэл нүүрээ даран цурхирна.

Аманд минь, урууланд минь хайр бөхөлзөнө
Алсрах бодлын тэртээд үхэл эвхэрнэ.

Эргэлдэн нисэх минь цасан ширхэг шиг
Ээжийгээ санах минь үрийн халамж шиг
Эндээс би цас ороход буцна
Ээндэхийн өвлөөс цас аваад харина

Өвөрт минь цас хайлахгүй болтол хөрч
Өөрийн минь хүсэл цасан ширхэгтэй холилдон
Өвөл болгоноор би алхам алхамаар доошилно.
2. bataa123 | 2008-03-04 15:52:48
… Ай сэтгэл минь юутай уйтай
Амраглал янаглалыг үл хүсээд
Ард үлдсэн гуниг, өчигдөрийн зовлон
Аяархан зүрхийг минь шаналалтай базална

Хүний ертөнцийн сайхан нь юундаа
Хүсэл тачаалаас ангид бол ямар
Хүрэн зүрхээн зүсэгдэхийг мэдэхгүй амирлих
Хөхрөн дүнсийх уул болмоор санагдана

Харуусал минь хацар дээр мөстөж
Хавирга жиндээх салхи зүрхэн дундуур тэнэж
Хагацахуйн гуниг, харанхуй үнэнүүд
Хатууж хүү минь хар толгойд чинь хэрэг гэх шиг

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog