Бас л там руу нисмээр байна

Өөх би энэ орчлонгоос тонилмоор байна
Өнгөт хорвоогийн түмэн өнгийг огоорчихлоо
Өвчин шаналал сэтгэлийн шаналалаас халширчихлаа
Өөдтэй өөдгүй аль алинаас нь залхчихлаа

Аж төрөхүйн түмэн бэрхшээлд өвдөг сөхөрлөө
Аахар шаахар жаргал зовлон дундаа бүдэрлээ
Амьдрал чамтай алхилцаж талхилцсаар зүдэрлээ
Авгай хүүхэд аль бүхнээсээ хүлцэл өчье

Чааваас даа, хорвоо чи над шиг новшнуудыг
Чадал муутай яах гэж төрүүлдэг юм бэ?
Төрүүлэх ч бас яахав, өнгөрсөн хорвоо болж
Төөрөг заяаг нь яагаад будлиулдаг

Эхийн хэвлийд л бүрэлдүүлэхээ байчихгүй
Эсвэл ураг төдийд нь үгүй хийчэхгүй
Ээдрээт энэ амьдрал дунд эргүүтэж гүйцэхийг минь харж
Элэглэн тавлах гэж л бүтээдэг юмуу

Хий дэмий чиний бахыг хангаснаас
Хилэнцэт хорхой мэт өөрийгөө егүүтгэсүгэй
Хийсэн үйлс минь ихгүй ч, бас ч гэж багагүй
Хишиг буянаа чи харамнаад байлуу?

Үндэс мөчир шиг сарвайсан 7 хүүхэд өсгөчихлөө
Үүнээс илүү олныг, ална ч гэсэн чадахгүй
Үзсэн амьдралаасаа уйдлаа, үхээрийн ертөнцөд татагдлаа
Үнэнхүү хилэнцэт хорхой мэт, хилэнцэт сэтгэл мину

Бурхдын зугаа, чөтгөрийн наадгай болсон хүн-өт би
Бузгай эхэлсэн тоглоомыг чинь дутуу хаяулсугай
Булхайтай тасарсан хожилоо булаалдан зодолдохыг чинь харж
Буцалсан шүүтэй тогоон дотроосоо тавлан хөхөрсүгэй

Ёр удахаас ч үл эмээн өөрийгөө золин чадагч
Ёстой л хилэнцэт хорхой мэт
Хилэнцэт сэтгэл мину

Сэтгэгдэлүүд:

1. Болжмор | 2008-02-22 00:01:09
уучлаарай сүүлийн хоёр шүлэгийн үсгийн фонд нь танигдахгүй байна...
2. khundaga (зочин) | 2008-02-22 11:10:48
Би аавдаа хайртай.
3. vitaminjuulalt | 2008-02-22 11:12:25
Ёстой тэрсүүд хүүхэд шүү
4. tersuud | 2008-02-22 11:51:59
yagaad tegeed bgaan bol doo ene deer bol zugeer l bhiin boljmoroo
5. zochin (зочин) | 2008-02-22 14:03:22
yostoi uvurmuts setgesen bna. Гоё байна.
6. Болжмор | 2008-02-22 14:08:51
одоо зүгээр байнаа. та чадалтай шүү...
7. neonazi (зочин) | 2008-02-23 13:51:56
mmm, goy eswel muuhai shuleg bna, ali n bolohiig helj medku bnaa.
8. ostapbender (зочин) | 2008-02-27 20:55:08
vnen tasarhai boljee
9. Т.Нипонь | 2008-03-04 15:27:53
Хилэнцэт сэтгэлийн тань шаналан
Хиртсэн нүднээс минь урсад байна
Хэврэгхэн заяатай хүн болж төрчихөөд
Хүсэх юм тамаас өөр байдаг гэж үү?

Хэний энгэрт зүүгдэн торнисон билээ
Хэлтгий заяагаа өвөртөө нуугаад инээ
Хэнз яргуй дэлбээлэх гэж хавар яаран ирж
Хээрийн салхи таны үнэрийг надад сануулна.

Хэнхдэг цээжинд чинь асаасан зул маналзаж
Хэрээ үргэм шороон жавар тамын үүдийг нуув
Хэн гээчийн сахиус нь юм бүү мэд
Хэзээ ч там байгаагүйг, диваажин үгүйгээр баталнам...

сая биччив...
10. chi_mini_hna_bna | 2008-03-19 02:12:50
lol

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog