Хүү Остапбендэрт

<!--[if !vml]--><!--[endif]-->

Эцэг эх гэдэг үр хүүхдээ
Эрдэм сурч сургууль төгсөхөд нь баярлаж
Эхнэр авч ач тэврүүлэхэд нь жаргаж
Энх амьдрал сайн сайхан бүхнийг ерөөдөг

Энэ бүгд яахав орчлонгийн жам
Энгийн олны дагаж мөрддөг ном
Эцэг чинь харин арай л өөр элемэнт шүү
Эргүү тэнэг хүн биш ч,
                          ухаантан гэвэл бас биш

Эрэмгий түрэмгий үндэстэнийг мянган жил чирэлцсэн
Эрхшээлд автдаггүй,
                         зоргоороо зүрхтэй Монгол

Хүй энэ орчлонг эр хүн шиг туул
Хүйтэн тархитай, халуун зүрхтэй яв
Хүсэл зориг чинь нийцвэл бүү эргэлз
Хүний биш өөрийн төөгөөр хорвоог төөл

Тэнэгтээ аав чинь үзэг барихаас чинь түрүүнд
Тэнхээ суугаагүй хуруугаар чинь гох атгуулсан юм биш
Тэсвэр хатуужилд сургаж, тэрс номыг номлохдоо
Тэр чигтээ замраг гэж тээршаасан юм биш

Тэртэй тэргүй сурах үсэг бичиг яах вэ
Тэс өөр эрдмийг хэн яаж заах вэ

Хайргүйдээ аав чинь хад чулуу балбуулж
Халуун наранд зүтгүүлж, цасан шуурга сөрүүлээгүй
Хатуу хөтүү орчлонд хал үзсэндээ эр хүн
Харамсах биш олзуурхах,-
                               бас л нэг өдөр бий

Аавын хүчинд л чи арван гуравхан насандаа
Аян дайнд ч мордохоор нас биед хүрсэн
Атаат дайсантай тулахаар Хүч чадал бүрдсэн
Азийн Монгол ингэж л үр удмаа бэлдсэн

Одоо, өөр цаг үе ч гэсэн
Орчлон гэдэг оорцог юм
Оноо алдаа хоёрын
Огтлолцох цэг нэг юм
Эр хүн шиг явлаа гээд
Илүүдэхгүй дутуудахгүй
 Эрдэж бардах гайхамшиг биш
Энгийн амьдрах гутамшиг биш

Сэтгэгдэлүүд:

1. khundaga (зочин) | 2008-02-29 18:18:15
Үнэхээр гоё болсон байна.
2. ostapbender (зочин) | 2008-03-11 18:46:16
goe shvleg boljee aawaa
3. Т.Нипонь | 2008-03-19 01:15:11
Хүүхдүүд чинь хүмүүжилтэй, өөрийг тань хүндэлдэг... Та сайн аав байж чадсан. Ачдаа, зээдэ хэлэх үгийг чинь л сонсмоорээнэ...
4. tugii (зочин) | 2008-04-20 15:04:39
minii buudsan baig 14jil hadgalsan bna shdee aaw mini saihan dursamjiig mini sergeej bna aa ene bvhen

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog