Остапбендэрт 2
 
Тасалгаа дүүрэн манарсан утаан дундаа
Тамын амьтан сүүтэгнэх шиг аав нь сууж л байна
Төөлүүр хорхой шиг мөлхөж, төө төөгөөр өсөж
Төрсөн гал голмт чинь хүүгээ үгүйлж байна

Хуйлдар дөнгөж хичээлээс ирээд
Хуурай юм торжигнуулан хушуу ам завгүй
Хурамхан зуур ч тогтдоггүй гадсан дээр суусан галуухай
Хуруу нь хүрэхгүй юмгүй яг л савдаг элээ шиг

- Аавын чинь хамгийн нандин дурсамж
Алттын гол, Дай сайн ус
Баруун цагаан дэл, Модот
Балбаж нүдэж явсан жонш

Хагалж дийлээгүй чулуугаа
Хүүгээрээ өргүүлж
Харшиж ядарсан үедээ
Хүүгээрээ баавар чануулж
Хааяа ам мурийгаад
Хүүхэд шиг туньж
Хаагиж хүүгэхийг чинь хараад
Хүүхэд шиг баярлаж

Хадтай уулын орой дээр
Хавирга нийлүүлэн суудагсан
Хан тэнгэрийн оддыг
Харц нийлүүэн ширтдэгсэн

" Мөнгөн буурал толгой
Мөр зэрэгцэх хүүтэй " гэж
Сээрдүү зангаа таталгүй
Сэтгэл өег явлаа

Аавыгаа өтлөхөд нь хань болж
Ачийг минь миний хүү хариулсан
Амьдралд гэхдээ жам бас бий
Алсын зам чамайг бас хүлээж буй

Сэтгэгдэлүүд:

1. khundaga (зочин) | 2008-02-29 18:16:36
Шүлэг, Зураг их гоё болсон байна.
2. octapbender (зочин) | 2008-02-29 18:44:05
aawaa hvvn tanidaa hairtai
3. Болжмор | 2008-03-16 12:39:57
яагаад шүлэгээ оруулахаа больчихвоо
4. khundaga (зочин) | 2008-03-24 14:09:42
yagaad shvleg bichihee bolichihvoo. Olon hvn tanii shvlgiig unshih geed hvleej bgaa sh dee.
5. tugaa (зочин) | 2008-04-30 20:02:02
aaw sanaj bna uu 2laa zeer otood hewtej bhad tani owopt bsan tetrs dugraad zer vrgeed ta sandrahdaa sharagchin budasnaa....goe bj dee aawtaigaa hamt baisan mochvvd boldogson bol ergeed hvvhed bolohson doo

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog