Охин Алтанхундагадаа

Тэнэг шүүдээ аав нь
Тэрсүүд үзлээ өвлүүлэхээр
Тэрсхэн бага наснаас чинь
Дэмий баахан албадсан

Хувь заяаны өмнө
Хувь хүн гэдгийг чинь мартуулж,
Хуурамч албатаар тодруулахаар
Хушуу амаа бэлүүдсэн

Үзэл бодол гэдэг
Үндэслэж өөрөө ургадаг мод
Намын суртал ухуулга шиг
Наадаг, хуулдаг цаас биш

Ашиг сонирхлоор нэгдсэн
Аль нэг намын гишүүн бишдээ
Албан тушаалын гишгүүр биш дээ
Аавынхаа сурталыг мартагтун

Ердийн л нэг иргэн шиг
Ерөнхийлөгчтэйгөө зэрэгцээд
Даяар Монголын сүлд дууг
Дахилттай нь дуулж яв

Сайн сайхан бүхнийг
Өөртөө зориулагдсан гэж бодож яв
Саарал бүүдгэр орчинг
Өөтэй нүдээр сонжиж яв


Сэтгэгдэлүүд:

1. Т.Нипонь | 2008-03-26 10:33:13
хундага энэ юм уу. хэхэ. Би эрэгтэй л юм байх гэж бодоод байсы ш т. Сайн у хундага а. хэхэ. Сэтгэгдэлийг чэн данда хардаг нь. зулаа,ах 2-ын блогоос...
2. Т.Нипонь | 2008-03-26 10:34:02
хундага энэ юм уу. хэхэ. Би эрэгтэй л юм байх гэж бодоод байсы ш т. Сайн у хундага а. хэхэ. Сэтгэгдэлийг чэн данда хардаг нь. зулаа,ах 2-ын блогоос...
3. claus | 2008-03-26 10:47:23
эцгийн захиасыг мартаж үл болно.........
4. Khundaga (зочин) | 2008-03-26 16:22:43
Надад заяасан энэ хувь заяандаа охин нь сэтгэл дүүрэн байдаг. Энэнээс илүү сайхан амьдрал надад хэрэггүй ээ. Би өөрийгөө хариуцлагатай, ухамсартай, зөв сэтгэлтэй сайн хүн гэж боддог. Намайг ийм хүн болгож өсгөж, хүмүүжүүлсэн Аав, Ээждээ би баярлаж, бахархаж явдаг. Надад баян тансаг амьдрал хэрэггүй ээ. Харин надад хүн чанар, сайхан сэтгэл, зөв бодолтой байх нь л хамгийн чухал гэж боддог.
5. Khundaga (зочин) | 2008-03-26 16:23:57
Надад Аавын тэрсүүд чанараас нь жаахан ч гэсэн байдаг шүү. Аавынхаа сургаалийг мартахгүй ээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog