Хэсэг бусаг шалдир булдир зүйл


Бууны жаднаас халираагүй
Буруу зөвийг дэнслээгүй
Буурал хорвоогийн зовлон жаргалаас
Булаалдан байж хамж ирээд
Арай илүүг нь эдэндээ өгч
Авах юмгүйг нь өөртөө үлдээсэн

2. Ороолон намайг “ чи ороолон байна” гэж
Олчихсон юм шиг юундаа тэвдээв
Ор тас үгүйсгээгүй
Орилж юундаа сандраав
Орчлонг гаднаас нь тэмтрээд
Олж юугаа мэдрэх юм
Оюун ухаан чинь хүрэхгүй бол
Олз, гарзандаа л шаналж яв

3. Хэрвээ би бусдын амьдралыг давтахын бол
Хэрэг болгон энэ орчлонд яах гэж төрөх юм
Хээл болон, эхийн хэвлийг яах гэж зовоох юм
Хэрээ болон, диваажингийн цэцэрлэгт яах гэж гуаглах юм

Дуулгавартай робот болгох гэж намайг зөндөө л зовоосон Духаар минь шоронгийн хана ахин дахин мөргүүлсэн
Дуулим хорвоогийн жргалыг гэвч дутуу би эдлээгүй
Дур зоргоороо л амьдарлаа, дундуур ч гэсэн насаллаа

4. Мөнгө болоод эрх мэдэл
Мөн ч сайхан байдаг байх
Мөн чанарыг нь танисандаа ч бус
Мөрөөдөөд нэмэргүй гэж ойлгосондоо
Олдох бүрт нь үзэн яддаг
Оргүй болтол нь үрж бардаг
Сүүлчийн дайснаа цавчиж унагаасан
Сүрт дайчин шиг санаа алддаг
Хүмүүн биед ч мөн чанарт ч
Хүч чадал байсаан байсан
Хүйтэн тамын хүчир ажилд
Хүүгэж хаагисаар үрж дуусгасан

5. Хундага дарснаас илүүгүй үнэ цэнэтэй
Хуурамч баяр баясгаланг би үзэн ядна
Хулгайлагдсан төр, даапаалдаг далан зургаатай
Худлаа ч гэсэн эвлэрдэг дорой ард түмэнг би үзэн ядна

Мөчидхөн жаргалдаа хууртан сатаардагаа мэдсээр байж Мөрөөрөө амьдарч насыг бардаг хүмүүсийг би үзэн ядна
Мөс шиг зүрхнээс би айх ч үгүй , атаархах ч үгүй
Мөлхөө ургамал шиг зүрхэнд шигдэн томордог хувалзнаас л ухаан алдана

6. Дорой ядууг заавал өрөвдөх албатай юм гэжүү

Дотно сэтгэл бүрийн өмнө өртэй юм гэж үү

Долоон хүүхдийнхээ төлөө бүхнийг тэвчих ялтай юм гэжүү

Догшин зуунд төрөөгүй, догширч явж чадаагүйдээ буруутай юм
гэж үү
7. Хорвоо дэлхийг бүхэлд нь цас шороонд хутгахгүй л бол Хоёрын хооронд тэнгэр бүүдийхэдби дургуй

Хоёр хөл явахаа байгаад,- тачканд орж
Хоосон тархиар амьдарч байгаадаа бас дургуй
Тэвчээр алдсанаа хүнд харуулах нэг л дургүй
Тэнэг зандаа гэмших бас л дургүй
Тэртэй тэргүй элсэнд шигдээд явж болддоггүй
Тэргэнцэрийнхээ урд жижиг дугуйнд бүр ч дургүй
Алтаар бүрж, тосоор өнгөлж, торгоор доторлосон биш
Арсиа хайрлаж амиа хичээх яснаасаа дургүй
Авсныгаа өгч, өгсөнийгөө авах тооцоонд дургүй
Андынхаа сэтгэлийг арилжааны банк шиг гүйлгээнд оруулах
дургүй
8. Өхөөрдөм бяцхан үрсийг л харин бусадтай адил энхрийлнэ Өнгө нь бүүдийсэн ч Монголоо бол өөрсөд шиг чинь хайрлана Өсч төрсөн ТОЙГийнхоо ширхэг чулуу бүрийг
Өнгөт эрдэнээс ч илүүтэй өрөөл бусдаас харамлана

Хувьсгал, Ардчилал, Хүний эрхийг нулимж хаяад
Хуго- Чавесыг би Эр хүний дайтай хүндэлнэ
Хууль шоронгоор дарамталсан ч хүүхэд насыг минь бадраасан Хуучин СССР ийг би иргэний дайтай хайрлана
Маршалын тушаалаар хана налуулан “ – гүйцэтгэсэн ч”- “ – Мандтугай” – хашгираад золиос болон үхэж чадна
Маанаг гэгдэхээс зовохгүй, пааниг гэгдэхээс ч нэрэлхэхгүй Маажиг шавартай гуталтай саарал ордноор чинь туучиж чадна 9. Түр зуурын таашаал, согтох, мансуурахаас залхчихжээ
Түнэр харанхуйд ямар ч сонголтгүй хаягдахыг хүснэ
Түргэхэн чирч аваачаад тамын тогоондоо чулуудаач !
Түлэгдэж шалзарсан үлдэгдэлээсээ- амилах мэдрэмжийг хүснэ Арван мянган жил ахин дахин тарчлаахын тулд
Амь оруулах агшинг- зуун түмэнтаа мэдэрч
Мөхөс хүн төрөлхтний мөнхрөх гэнэн хүслийг
Мөн биеэрээ гүйцээж , нотлохыг би хүснэ

Алгуур үхлийн процесс бие дотор тэнүүчилнэм
Аялгуу төгс дуу хуур, уур цухал бадраанам
Алуулж байгаа хонь шиг тэнгэр ширтэн
Гурван жил хэвтлээ
Аргагүй үүгээрээ би бусадтай адилхан байна
Миний хайртай куплетүүд толгой дотор эргэлдэнэ
Мы во-олки, хаа ра шо нааши воол чъе жизнь,
а вы со бааки, смерть ваш собаа чье.
Асаргаанд орохгүйдээ би, нохой үхлээр ч үхэхгүй
Энэ шүлгүүдээ цаасан дээр өдөн үзгээр бичдэггүй
Эр хар чулуун дээр лоом лантуугаар дархалдаг
Харин, бэхний оронд хөлс цусаараа туурвидаг
Хар яр хийгээд харгис чанга сонсогддог юм

Сэтгэгдэлүүд:

1. Болжмор | 2008-03-26 04:57:08
Удаан хүлээсэн шүү шүлгүүдийг чинь
Ухвар мөчид би чинь
Ухаж төнхөөд л ойлгох гэж ядаж явна даа ах минь...
2. Т.Нипонь | 2008-03-26 10:53:35
Амаа дүүртэл хараал хадгалсан
Амьдралын золиос бологсод үхэл хүлээж
Аниргүйд орших үгүйгээ мэдэх сөхөөгүй
Алхам алхамаар энэ ертөнцөөс дөлнө.

Аяа, надад Орших-Уй дахин нэг хайрла
Амьсгал бүхэндээ уйтгар шингээж
Алдаат амьдралаа давтмаар байна
Аньсага чийгтүүлж хэн нэгнийг үдмээр байна...
3. Khundaga (зочин) | 2009-01-12 11:29:46
Энэ шүлгэнд аавын өөрийгөө ирлэрхийлсэн үг бүхэн нь надад таалагддаг. Би дахин дахин унших дуртай. Надад сайхан байдаг.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog