Сэрүүн зүүд
Унтаа сэрүүний завсарт би зүүдэлж байна. Үзлийн царайтай нэг юм намайг эрээн дээсээр хүзүүгээр оосорлоод, хаагуур юун дундуур явсныг ч бүү мэд. Алтны нинжа нар шиг баахан хүн, гэр орилоон , чарлаан болсон газар аваад ирлээ. Уул ус ургамал ногоо байсан үгүйг ч бүү мэд. Хэн нь ч хэнийгээ ч юм, өвчөөд, тасдаад гал өрдсөн том том тогоо руу сарвалзуулаад, чулуудаад хүмүүс, чөтгөрүүд нь ялгагдахгүй адилхан юм. Интэрнэт ухуулж элдэв сайт үзсэн надад нэг их аймаар санагдсангүй . Гол нь гэсгээлийг нь гүйцээж эдлүүлэх гэж өглөө болгон эргүүлээд амилуулдаг бололтой. Өвчин зовлонгүй эрүүл саруул болж ахин ахин төрнө гэдэгтээ олзуурхаж л байлаа. Яваандаа мянга ч юм уу түмэн жилийн дараа тамлуулдаг нь биш тамладаг нь болох л байлгүй
Эрлэг номуун хааных нь өмнө хөтлүүлээд очлоо доо, базардарь . Сүртэй эр юм аа, аяган чинээ хоёр шар ногоон нүд нь цэрлийгээд Миний хар цагаан нүгэл буянг ч тоож дэнсэлсэнгүй. - архи ууж тамхи татаж хараал хэлдэггүй хэн байхав, амьтан хүний хамраас цус гаргаснаас цаашгүй ийм юмаар чинь яах юм. Хөөгөөд явуул. Арьс яснаас өөр тамлуур эдлэх зовлого ч алга. Ядахдаа Нямдорж, Энхбаяр, нөгөө казино тоглодог хүү, онгоцоор үнэг хөөдөг нөхрийг ч болов аваад ир. Цаана нь зөндөө бий дөө зөндөө бий. - Эрлэг хаантан минээ, нэгэнт ирсэнийх тогоон дотор орж нэг үзээд, нэг амилж аваад буцы гэсэн чинь - Ална шүү п….. минь хурдан далдар гээд сэрээгээр өлгөөд чулуудчихлаа Ихэс дээдэс гэдэг эрлэгийн өмнө ч хаалтгүй юмаа. Диваажинд ирчихжээ. Дандаа лам нар , чавганц нар хүүхдүүд. Нөгөө ноёд хатдын бүжиг шиг. Өмнө ирж эгнээд л мэхэс гээд л явах юм.Хамаг бие янгинаад эмээ уух гэсэн эм ч алга, тамхи ч байдаггүй, өлөн ходоод өвдөөд хоол өгөх янз алга. Хайхрах ч хүн алга. Ёстой там юмаа. Тамд хүртэл хүмүүс, гэрүүд, гаднаа тогоо шанага угсарч утаа баагиулж тамлуулж байгаа зарим нь бөгсөн биеийг нь хөрөөдөж байхад л ухаангүй мах зулгааж байсан юм. Тамын амьтан тамдаа жаргалтай гэж. Сэрж нэг сайхан тамхи татмаар санагдаад, сэрж даан ч болдоггүй. Нэг мөсөн зуурдын орныг үзмээр санагдаад. Зуурдын орон нь пиг дүүрэн сүнс. Тамд гологдсон. Диваажингаас хөөгдсөн над шиг зугтаасан сүнснүүд. Ихэнх нь л эргээд төрчих санаатай. Үр хүүхэд ах дүү нараа нарт ертөнцөөс сураглаад. Би ч яахав үхсэн биш хараа дээгүүр л явлаа

Тамд очихын тулд заавал нэг хоёр хүн чад хийлгэх ёстой юм гэжүү? Бусдыг нь ч уг нь гүйцээсэн л юмсан.
Мань мэтийг там ч тоохгүй, диваажинд хайхрах хүн олдохгүй, шууд л үхчих юм байна л даа.

Сэтгэгдэлүүд:

1. Т.Нипонь | 2008-03-26 19:34:40
ххэхэ. Тамруу нисмээр байсан. Хүсэл чинь ханав уу. Ашгүй дээ...
2. alchemist | 2008-04-02 21:56:57
tamluulsan zovlongoos tamalsan zovlon ni iluu hetsuu bhaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog