Би бодлоггүй, сагсуу жирийн Монгол. Ямар нэг нийгмийн зүтгэлтэн биш. Монголын нутаг руу өнгөлзөн ихэс дээдэстэй хуйвалдан олз ашиг хайж байгаа гадныхныг үзэн ядаж байна. Ялангуяа Хятадуудыг. Яс махнаасаа.
Жирийн ард түмэн тэр гадныхантай нэг нь ч хампаандаагүй.
Ард түмний хүсэл зорилгыг илэрхийлж чадаагүй, 76хан хүний дур зоргоор нэмж хасч байдаг хууль гэж юу байдаг юм бэ?
Сагсуу Монгол
Эвэр нумын эвшээлэг
Эзний зарлигаар тамшаалж
Илдний ир,
Жадны гилбэр
Эзний зарлигаар гялбалзаж
Эрчит дөрвөн туурай
Эзний зангалтаар довтолгож
Эртний- Их гүрнүүд
Эзний дохилтоор мөхөж
Азийн Монгол бантав
“ АЯУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ !
Алтан дэлхий сөхөрч
Арван гуравдугаар зуун ухилав
Таван харь гүрнийг
Тахиман завсраа хавчуулаад
Дөрвөн өнгө улсыг
Дөрөөндөө чиргүүлсэн
Намхан чийрэг морьдтой
Догшин Монгол эрс
Найман зууны тэртээгээс
Зүүдэнд минь тодров
Жаран жарныг дамнуулан
Жадны үзүүр сэрийлдэн
Тахир сэлмүүд гялалзан
Дайны тэнгэр нүргэлж
Хүлэг морьдын төвөргөөн
Хүмүүн бусын чарлалдаан
Зэр зэвсгийн харшилдаан
Зэрлэг УУ- ХАЙ холилдон
Алаан тулаанд улайран
Амьдрал- үхэл мартагдав
Аймшиг- Монголын сүлд болсон
Арван гуравдугаар зуун
Монгол эрсийн андгайг
Сэлмийн ирээр батлаж
Монгол эрсийн золбоо
Морин дэл дээр дарцаглаж
Монгол эрсийн тэнхээ
Нумын хөвчинд зангирч
Мохош үгүй зориг
Сумын зэвтэй уралдан
Нурсан балгас
Шатсан хотуудаар
“Нууц товчоо” г туурвилцав
Уртын дууны маань айзам
“ Уяхан замба тивийн нар” нд хүрч
Уухайлах чимээнд минь
Улс гүрнээрээ чичирцгээж
Дэвслэн бүжихэд минь
Дэлхий даяараа доргиж
Тэнгэр арай л нурсангүй
Газар харин цөмөрсөн
Эрэмгий түрэмгий эрчүүлтэй
Энгэр яран жавар сөрж
“ Эцсийн тэнгист “ хүрэв
“ Энэнээс цааш газар үгүй “
Хар цагаан сүлдний
Хараа хүрэх алсад
АЯУТУГАЙ БИШИРТҮГЭЙ! гэж
Алтан пайзаар тунхагласан
Би – хөх тэнгэрээс лавсах
Хөр цасны үр сад
Хөх толбоор тодорсон
Хөх цусны үлдэгдэл
Хөрстийг эзэгнэгч
Хөх салхины үзүүр
Хөлөг баатрын удамтай
Хөх Монгоын хүү
· Дэрсэн дээр хатгасан хомоол
Дэлгэц дүүрэн тодорч
“ Би Монголтой адилхан” гэхээр
Биен дээгүүр хорхой гүйх юм.

Сэтгэгдэлүүд:
Довжоон дээр чичрэн зогсож
Дээлтэй бурхан ижийгийн
Дулаахан хэвлийг хүсэмжилэв.
Дэвтсэн ааруулын амтыг
Дээвэрт байшин дотроос
Даярчлалын тоосон дундаас
Дахиж мэдрэх гээд чадаагүй,
Дун цагаан нулимстай
Дайчин зүрхтэй бүсгүй би...
Тэрлэг нөмөрч гал манасан
Тэнгэрлиг эмэгтэйн умайд
Тэрийн хэвтсэн дайчин,
Тэнэгэр нутгын хөрсөн дээр
Тухлан нойрсох элгэмсэл
Тэнгэр заяат би монгол бүсгүй.
Дэвүүрт нутгийн бүсгүйтэй
Дэр хуваахыг хүсээгүй ч
Дэлгэрч байгаа соёлтой
Дээсээр ороогдсон Монгол би.
Дэнж хотойлгон дайтсан
Домогт баатар эрсийн
Долоон удмын цаадах
Доголон нулимс болж
Догсорч хатсан хатуужил би.
Дуулмал энэ орчлонгийн
Дориун зүхлийг шигтгэсэн
Дусал цусны ариусал,
Дутуу юмгүй амьдралыг
Даашинз нөмрөн туулах
Давалгаат салхины исгэрээ, би.
Монгол нэрнээс сүрдэг гэж
Дайчин чингис эцэг
Дэлхийн талыг эзлэв... хэхэ. энэ ямар байна
Сэтгэгдэл үлдээх: