Шөнө дунд болчихжээ
Үхдэлүүд
минь булшнаасаa
Навтсаа нөмрөөд босоод ир
Гадаа бас л жихүүн байна
Хайрцаг дотроо хөрвөөсөөр
Хамаг биес хөшчихлөө
Харанхуй
булан тохойгоор
Ханатлаа дүрсгүйтэж зугаалая
Ороолон хулгайч нарт тус болох
Оромдох төдий гэрэлтүүлэг тавьсан
Хотын
мэр-Мандтугай
Хорвоо ч бас бидэнд ээлтэй байнаа
Сүнс, сүг, хүмүүс бүгд
Сүүтгэнэхээс ялгагдахгүй
Утаа
униарт живчихсэн
УБ-г
түйвээхэд хялбар байна
- Энэ нэг 3 юмны
Ээлж нь иржээ хөөрхийс
Эмээгийн тэтгэврийг, өвөөгийнхтэй хусчихаад
1000-н юм хусчихаж
Хатуу архинд цохиулаад
Хашааны ёзоорт гулдайчихаж
Хаашдаа “ гүд бай” болж
Цаашдаа ч биднийх болжээ
-Ужид цэнгэлд автаад
Ухаанаа алдсан хоёрын
Учир шалтгааныг ч асуултгүй
Уржигдар 4-үүл байсым
Жирийн улс лав ингэж
Жип унаж зугаалахгүй
Жинхэнэ оригоор нь
Группенсекс хийхгүй
Буруу сагадаг улсуудыг
Буцах замд нь хөрвүүлчихье
Булангийн цаанаас мөргүүлчихье
- Булшиндаа зай гаргаарай
Зайлуул, бас нэг хулгайч
Зам буруулж явна
Үүрсэн шуудайнд нь “ лиценз ” биш
Үмх хоол төдийхөн байна
Баригдвал яана даа
“Банк” ухсан баячуудаас ч
“Төр” идсэн түшмэдүүдээс ч
Төвөггүй хүнд яллуулах байх
Ядарсан амьтныг явуулчихая
Яллах гэж босч ирсэн биш
Яадгаа алдсан заримыг нь
Шоглох гэж булшнаасаа гарсан юм
- Хахуульд ирсэн машин байнаа
Халамцуу гаалийнхан чихэлдсэн байна
Согтуугаар нь далимдуулаад
Сохор гудамжаар төөрүүлчихье
Судас шөрмөсийг нь татуулчихья
Сулд нь давхиулчихья
Хойноос нь
тэгээд харж л байя
Хоёр нь болуу гурав нь уу
Бултаараа ч байсан яахав дээ
- Булшиндаа зай гарга
- Үүр цайхаас өмнө
Үүгээр нэг шагайгаадахая
Өө хөө, найз нар.........
Өчигдөрийнх шигээл найрлаж байх шив
Өөрсдийг чинь, өөрсдөөр чинь
Өрлүүлээд үлдээхээс ..........
Ямар ч богинохон шөнөв
бүгдээрээ цуглаарай
Ярьж хөөрч амжихгүй нь
нүх нүхэндээ ороорой
Одоохон гэгээ тусах нь
эдний дунд үлдчих вий
Оршуулгын газраас оргосон гээд
ганц худагтаа чихчих вий
Авилгад өгөх мөнгөгүй бид
10-н жилээр гяндлуулна
Авсандаа тайван амарч хэвтдэг
Амгалан үхдлүүд биш болно.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: